Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15371525185b9f16066987c.jpg

Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт тэр дундаа нутгийн Зүүн урд чиглэлийн аймгуудаар нойтон цас их хэмжээгээр орж, замын зорчих хэсэгт цас их хэмжээгээр хунгарлаж, өдөртөө хайлж, шөнөдөө хөлдөж мөстөж хальтиргаа гулгаатай байна. Нутаг дэвсгэрийн Замын цагдаагийн нэгжийн алба хаагчдаас 24 цагийн хөдөлгөөнт болон байнгын хяналт шалгалтад ажиллаж байна.

Амралтын өдрүүдэд /2019.05.18,19/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 426 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 282 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 10 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

- 2019.05.18-ны өдрийн 21 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг 18 дугаар хороо Бэлхийн замд T.IST маркийн автомашин замын гэрэлтүүлгийн шон мөргөж, зорчигч 3 настай, эрэгтэй Г гэмтсэн,

- 2019.05.18-ны өдрийн 23 цагийн орчим СонгиноХайрхан дүүргийн нутаг 5 дугаар хороо Баянхошууны замд T.PRIUS маркийн автомашин айлын хашаа, гэрийг мөргөж, жолооч 20 настай, эмэгтэй Х, гэртээ байсан 37 настай, эмэгтэй М, 17 настай эрэгтэй М нарын 3 хүн гэмтсэн.

- 2019.05.19-ны өдрийн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг 15 дугаар хороо Их Монгол гудамжинд N.Murano маркийн автомашин явган зорчигч 4 настай, эрэгтэй Д-г мөргөж гэмтээсэн,

- 2019.05.17-ны 23 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн нутаг “Мөрөн сумын төвд” асфальтан замд T.IST маркийн автомашин явган зорчигч 58 настай, эрэгтэй Н-ийг мөргөж  амь нас хохироосон хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

Бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 13 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 1 осол үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Тус албанаас урин дулааны улирал ирж мотоциклийн осол хэрэг ихээр бүртгэгдэж хүний амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа тул түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоорзохион явуулж буй “Мотоцикл 2019” арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт мотоциклийн худалдаа, наймаа эрхэлдэг газруудад хамгаалалтын малгайн хамт худалдан борлуулах талаар хамтран ажиллаж, мотоциклд улсын дугаар олгуулах ажлыг зохион байгууланажиллажбайна.

Мөн бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг Улсын хэмжээнд 2019.05.22-ны өдрөөс 2019.06.22-ны өдрийн хүртэл 1 сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.  

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх