Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/60851349_2409779229085331_2549082615097327616_n.png

Яг одоо "Ардчилсан нам"-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус намаас талийгаач Г.Батхүүгийн талаар мэдэгдэл гаргасан бөгөөд түүнийг өндөрөөс унагасан байж магадгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа билээ. 

Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг гарсан билээ. Энэхүү харамсалтай хэрэгтэй холбогдуулан АН-аас талийгчийн үхлийг гаднын нөлөөтэй байж болзошгүй гэсэн мэдэгдэл гаргасан. Тиймээс энэ асуудлаар АН-ын  удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан: “УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:00 цагт Төрийн ордонд  учир битүүлгээр амиа алдсан сэтгэл сэрдхийлгэм, цочирдом үйл явдал боллоо. Тухайн өдөр талийгаач Төрийн ордонд Торгоны зам Олон улсын автораллийг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцоод 15:00-18:00 цагт ажиллаж байсан. Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалттай, онгой объект байдаг. Энэхүү онцгой обектийн баруун жигүүр, Засгийн ордны хуралдаан болдог танхимын хоёрдугаар давхрын гонхноос талийгаач өндрөөс унасан байдалтай гадны нөлөөтэй байж болзошгүй байдлаар амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. Талийгаачийн ар гэрийнхний мэдээллээр тэрээр өнгөрсөн сард гадаад  улсад эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд орж эрүүл гэж гарсан байдаг. 

Сүүлийн үед сошиалаар талийгаачийг харлуулах, хийж байсан үйл явдалтай холбоотой мэдээлэл гарч байгаад харамсаж байна. АН-ын хувьд ард түмний нэгэн адил үйл явдлын мөн чанарыг олохын төлөө хүлээлтийн байдалтай ажиллаж байна. Мөн цагдаагийн байгууллага үйл явдал өнгөрснөөс хойш бидэнд болон ар гэрийнхэнд  ямар нэг мэдээлэл ирүүлээгүй бөгөөд тодорхой хугацаа алдаж байна гэж үзэж байгаа. Тиймээс цагдаагийн байгууллага учир явдлыг үнэн зөвөөр тогтоож нэн яаралтай мэдээлэл өгнө байх гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ. 

Энэ үеэр сэтгүүлчдийн зарим асуултад хариулсныг хүргэе. 

-Төрийн ордны тухайн хэсэгт камер байгаагүй юу?

- Засгийн газрын хуралдааны танхимын тухайн хэсгийг камержуулаагүй байна. Гаднаас орж ирж байгаа хэсэгт болон чуулганы үүдэнд нэг камертай. Үйл явдал болсон газарт камер байхгүй. АН-ын зүгээс болон хуулийн байгууллагын зүгээс үүсэж байгаа эргэлзээ бол цагдаагийн байгууллага албан ёсны мэдээлэл хийгээгүй байхад “Зүрх нь хаагдсан, шатнаас унасан байна” гэх мэт үйл явдалтай хамааралгүй, бодит байдалтай үйл нийцэх мэдээлэл хурдтай тархсан. Учир битүүлэг үйл явдлыг өөр зүг рүү хөтлөхөд хүрэв? гэдэг дээр эргэлзэж харахад хүрч байна. Цагдаагийн байгууллага ямар нэг баримт мэдээлэл дэлгээгүй байна. Үйл явдал шатны ойр орчимд болоогүй. Хоёр давхрын гонх гэж нэрлэдэг нэг хоёр давхрын хоосон орон зайд өндрөөс унасан, маш их гэмтэлтэй, гэмтлийн улмаас амь насаа алдсан байна гэсэн дүгнэлттэй байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шиг зүрх хаагдсан, өвчтэй байсан нь одоогоор тогтоогдоогүй.

Шүүх эмнэлгийн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан уу?

Одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байна. Ямар нэг химийн гаралтай зүйлсийг тогтоох нарийвчилсан шинжилгээний дүн гарахад 14-21 хоног байдаг. Гадна талын үзлэг, задлан шинжилгээний дүгнэлт одоогоор урьдчилсан байдлаар гарч байх шиг байна.

Талийгчийг хамгийн сүүлд С.Эрдэнэ даргын өрөөнөөс гарсан гэсэн мэдээлэл цахим орчинд явж байна. Энэ үнэн үү?

Нэр бүхий жиргээчид, сошиал орчинд ийм мэдээлэл гарч байна. Түрүүн хэлж байсанчлан талийгч 15-18 цагийн орчимд Төрийн ордонд автораллитай холбоотой хуралдаанд оролцсон. 18:30 цагийн орчимд хамгийн сүүлийн хүн гарсан  гэсэн мэдээлэл байна. Мөн 18:33 цагийн үед ОХУ-д Элчин сайд байсан Б.Дэлгэрмаатай утсаар ярьж,  ажлын хэсэг дэх "Оросын талын төлөөлөгчидтэй оройн хоолонд орно. Орост Элчин байсан хүний хувьд хамт  орох уу" гэж ярьж цаг тохирсон байсан.  

Мөн 18:35 цагийн үед Төрийн ордны чуулганы танхимын үүдээр гурван давхарт баруун тийш явж байгаа нь камерт бичигдсэн байдаг. Үүний дараа 19:09 цагийн үед нэг давхарт унасан байдалтай олдсон. Харин 19:57 цагт буюу бараг цаг орчмын дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Сошиалаар сүүлийн 20 минутад хаана, хэнтэй уулзсан бэ, гэж байна. Зарим хүмүүс АН-ын дарга С.Эрдэнэтэй уулзсан гэдэг зүйлийн хувьд тухайн үед АН-ын яг энэ танхимд 15:00-18:00 цагийн үед хуралтай байсан. Би өөрөө энд байсан. С.Эрдэнэ дарга ордонд байгаагүй, энд байсан. Удахгүй та бүхэнд мэдэгдэх байх. Цагдаагийн байгууллага хамгийн сүүлд уулзсан хүнийг тогтоосон. Талийгч хамгийн сүүлд МАН-ын УИХ-ын гишүүн хүн байсан. Тэр хүн уулзаад 20 минутын дараа гарсан гэсэн тайлбар өгсөн байна лээ.

Гэр бүлийнхэн нь хөндлөнгийн шүүх шинжилгээний баг гаргах санал гаргасан гэсэн?

сүүлийн үеп шүүхийн шинжилгээний байгууллагад иргэдийн итгэх итгэл хомс болсон гэдгийн та бүхэн мэдэж байгаа. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс задлан шинжилгээний үйл явцад хөндлөнгийн хяналт хийх маягаар мэргэжлийн эмч нарыг оруулах хүсэлт тавьсан байсан. Энэ тал дээр холбогдох хуулиудад энэ талаарх болно эсвэл болохгүй гэсэн зохицуулалт байхгүй. Гэхдээ прокурорын зүгээс энэ хүсэлтийг хүлээж аваагүй юм билээ. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх