Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5ce1fa0115294.jpg

Украины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Владимир Зеленскийн тангараг өргөх ёслолтой холбогдуулан тус улсын Дээд Радагийн баярын хурал өнөөдөр болно. Зеленский Украины ард иргэдэд тангараг өргөж, төрийн тэргүүний эрх мэдлийн албан ёсны бэлгэ тэмдгүүдийг хүлээж авна.

Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдээлснээр, тангараг өргөх ёслолд Беларусь, Румын, Словак, Болгар улсын шадар сайд нар болон өөр 40 гаруй өндөр дээд түвшний төлөөлөгч хүрэлцэн ирэх ёстой байна. Түүнчлэн Украины одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенког тангараг өргөх ёслолд урьжээ.

Украины шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох урилгыг Москва Киевээс хүлээж аваагүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков урьд нь мэдээлсэн байна.

Тогтсон уламжлалын дагуу Зеленский Дээд Радагийн танхимд тангаргаа өргөх юм.

Украины ерөнхийлөгчийн сонгуульд Зеленский ялсныг тус улсын Сонгуулийн төв хороо дөрөвдүгээр сарын 30-нд албан ёсоор мэдэгдсэн юм. Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд тэрбээр сонгогчдын 73.22 хувийн саналыг авсан бол түүний өрсөлдөгч Порошенког сонгогчдын 24.45 хувь нь дэмжжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх