Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/59994416_593563607812849_5018079852654231552_o.jpg

Өмнөд Солонгосын алдарт Super junior хамтлагийн гишүүд ээлж ээлжээрээ цэргийн алба хаан эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлцгээсэн билээ. 

Тус хамтлагийн гишүүн Kyuhyun хамтлагийнхнаасаа хамгийн сүүлд цэргийн алба хаасан бөгөөд энэ сарын 7-нд албан ёсоор халагдсан юм. Тэрээр цэргээс халагдахаасаа гурав хоногийн өмнө D-day буюу халагдах өдрөө фэнүүдтэйгээ хамт байх боломжгүй бөгөөд хамтлагийн болон хувийн уран бүтээлдээ ханцуй шамлан орно хэмээн мэдэгдэж байсан. Тэрээр цэргээс халагдаад долоохон хоносоны дараа өөрийн шинэхэн уран бүтээл болох "Time with you" дуугаа гаргажээ. 

Хамтлагийн фэнүүд түүний шинэ уран бүтээлийг тэсэн ядан хүлээж байсан ч ийм хурдан эргэн ирэлт хийнэ гэж төсөөлж ч байсангүй хэмээн тус хамтлагийн цахим хуудсанд бичицгээжээ. 

Ингээд та бүхэнд түүний шинэхэн уран бүтээл болох "Time with you" дууг хүргэж байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: soompi.com

allkpop.com

koreaboo.com

Таалагдахгүй байна

2
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх