etoim.mn
photos/5cd6554e6a005.jpg

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээн Тайванийн Кинмень хотод болж өндөрлөлөө. Тав дахь удаагийн тэмцээнд БНХАУ, БНСУ, Иран, Хонконг, Макао, Малайз, Филиппин, Индонез, Монголын баг өрсөлдсөн бөгөөд манай тамирчид алтан медалиар энгэрээ мялаажээ. Тодруулбал, манай сагсчид хэсэгтээ нэг хожигдсон ч хасагдах шатанд алдаагаа давтсангүй.

Тэд хэсэгтээ Малайз, Хонконг, БНСУ-ын багийг хожиж, Тайваньд дийлдсэн. Гэхдээ энэ алдаагаа алтан медалийн төлөөх тоглолтод засаж, Тайванийг нутаг дээр нь 20:12-оор буулган авчээ. Хагас шигшээд Индонезийг 18:17-гоор хожсон юм. Багийн бүрэлдэхүүнд Ч.Ихбаяр, Б.Алтангэрэл, Г.Ган-Эрдэнэ, М.Өлзий-Орших нар багтсан бол дасгалжуулагчаар А.Тулга ажилласан байна.

Тэгвэл Монголын эмэгтэй баг Иран, Хонконг, Тайвань, БНХАУ-ын багтай ”А” хэсэгт багтаж, хоёр хожилтойгоор хэсгийн гуравдугаар байраар шалгарсан юм. Энэ хэсгээс Иран, Тайванийн баг цааш өрсөлдөх эрхийг авчээ. Эмэгтэй багуудаас талбайн эзэд болох тайванынууд түрүүлж, Ираны баг мөнгөн медаль хүртжээ. Монгол Улсын эрэгтэй баг Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд таван удаа оролцохдоо хоёр удаа аварга болсон бол нэг удаа дэд аварга, нэг удаа хүрэл медалийн эзэн болов.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх