Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/15559961855cbe9e19928ad.jpg

Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс албан хаагчиддаа хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгож байхаар шийдвэрлэжээ. Уг байгууллагын албан хаагчийн 16 хүртэлх насны хүүхэд бүрийнх нь төрсөн өдрөөр тус хэлтэст ажилладаг эцэг эхэд нь цалинтай 1 өдрийн чөлөө олгох юм байна.

Тус хэлтсийн “Хүүхэд хамгааллын талаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх, эцэг эхийн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, хүүхэдтэйгээ ойр байх боломжийг бүрдүүлэхээр олон ажил санаачлан хийж байгаагийн нэг нь энэхүү цалинтай чөлөө юм.

Чөлөө олгохдоо тухайн албан хаагчийн ажлыг орлож ажиллах албан хаагчийг томилж, ажил үйлчилгээ тасралтгүй хэвийн явагдах боломжийг бүрдүүлэн ажиллах болно гэж тус хэлтсийн дарга н.Манжил онцолсон байна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх