etoim.mn
photos/-1-638.jpg

Увс аймагт өчигдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд тухайн хүнээс сорьц авч лабораторийн шинжилгээнд өгчээ. Халдвар авсан байж болзошгүй хүн нь нохой зууж ирсэн тарвагыг барьсан гэж мэдэгджээ. Тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тул Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан өчигдөр захирамж гаргаж, аймгийн төвд өнөөдрөөс эхлэн 72 цагийн хөл хорио тогтоосон байна. 

Баян-Өлгий аймагт өнгөрсөн долоо хоногт эхнэр, нөхөр хоёр тарваган тахлаар нас барснаас хойш тус аймгийн төвд хөл хорио тогтоогоод байна. Мэргэжлийн байгууллага тэдэнтэй шууд болон шууд бусаар харилцсан 158 хүнийг тогтоож, үзлэг шинжилгээнд хамруулсан боловч халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Нэмж хүн өвчлөөгүй бөгөөд Онцгой байдлын комисс өнөөөдөр хуралдаж, хорио цээрийг цуцлах эсэхийг шийдвэр гаргана. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх