etoim.mn
photos/58933470_326606378000635_5890365256382808064_n.jpg

Сонсголонгийн гүүрэн дээр 2-3 машиныг хамарсан ноцтой осол гарсан талаар тээврийн цагдаагийн газраас мэдээллээ. Ослын улмаас тус гүүрний хоёр талын ирэх, очих хөдөлгөөнийг түр зогсоогоод байна.

Тус ослоос үүдэлтэйгээр энэ чиглэлийн хөдөлгөөн удааширсан тул жолооч нарыг Яармагийн гүүрээр зорчихыг анхааруулж байна.

Мөн ослын газрын үзлэгээс шалтгаалж 2-3 цагийн хугацаанд хөдөлгөөн хийхгүй гэдгийг цагдаа нар хэллээ. Тиймээс та Сонсголонгийн гүүр тийш зорчиж яваа бол замаа зөв сонгоорой.

Хэдийгээр ослоос болж хүний амь нас эрсдээгүй ч тус ослын улмаас 7 хүн гэмтсэн бөгөөд ГССҮТ-д үзлэг хийлгэхэд хөнгөн, зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. 

Мөн эх сурвалжийн мэдээллэсэнээр урьдчилсан мэдүүлгээр тухайн Sinotruk маркын автомашины тормос ажиллагаагүй болсон гэсэн мэдүүлэг өгсөн ч техникийн шинжээчийн дүгнэлт гараагүй шалгалтын ажиллагааг явуулж байна гэлээ. 

Бид ослын талаарх албаны мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.

 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх