etoim.mn
photos/Kyle Korver guarded by Malik Beasley.jpg_21695338_ver1.0_1280_720.jpg

Юта Жазз баг хасагдах шатны эхний шатанд Хьюстон Рокэт багт цувралд 4-1 харьцаатай хожигдож улирал нь дууссан билээ. Тэгвэл Жаззын бүрэлдэхүүнд тоглож байсан Кайл Корвер цуврал дууссаны дараа зодог тайлахаа мэдэгдлээ.

Кайл Корвер хэлэхдээ "Манай багийн улирал дууслаа энд хүрээд миний сагсан бөмбөгийн замнал ч дуусаж байна. Би одоо ч сагс тоглох дуртай. Гэхдээ сүүлийн жилүүдэд миний гэр бүл гурван хүүхдийн маань хувьд амаргүй жил болж өнгөрлөө. Тиймээс би үлдсэн цагаа гэр бүлдээ зарцуулсан нь дээр гэж бодож байна" гэжээ.

Кайл Корверын хувьд анх 2003-04 оны улиралд лигт Филадельфиа 76 багийн бүрэлдэхүүнээс замналаа эхлүүлсэн юм. Тэрээр лигт 16 улирал өнгөрүүлэхдээ дээд тал нь нэг улиралд 14.4 оноо дунджилж байсан. Мөн замналынхаа турш 2351 холын шидэлт амжилттай болгосноороо бүх цаг үеийн жагсаалтын дөрөв дүгээр байрт бичигддэг шилдэг шидэгч билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх