etoim.mn
photos/p1c06mq4g114fnpk2tg0soaitt3.jpg

Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас "Залилан нэгдсэн арга хэмжээ" аян  өнөөдөр эхлүүлэв.

 

Энэ сарын 30-н хүртэл үргэлжлэх тус аяны хүрээнд иргэдэд залилангийн гэмт хэргийн талаарх эрх зүйн мэдлэг  олгох, урьдчилан сэргийлэх ажлыг олон нийтийн цахим сүлжээ болон хэвлэл, мэдээллээр дамжуулан өрнүүлэх аж.

 

Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр, залилах гэмт хэрэг 2017 онд 38.4, 2018 онд 79.3, 2019 оны 1 дүгээр улиралд 19.5 хувиар, нийт гэмт хэрэгт эзлэх хувь 6.7-14.8 болж тус тус өссөн.

Залилах гэмт хэрэг жил бүр өсөж, иргэд, байгууллагын өмчлөх эрх, эдийн засагт шууд хохирол учруулж байна. Цагдаагийн байгууллагад бүртгэсэн залилах гэмт хэргийг судлахад, иргэд нийгмийн цахим сүлжээнд бусдад хууртах, бодит байдлыг нууж, төөрөгдүүлэх, олон шатлалын маркетинг, пирамид тогтолцоотой луйврын арганд ихээр автаж байна.  

Дээрх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нэн тэргүүний асуудал нь энэхүү гэмт хэргийн үйлдлийн аргыг иргэдэд мэдээлж, таниулах юм. Ингэснээр залилагч этгээдэд мөнгө, эд зүйлээ өгөхөөс татгалзах сэдэл төрөхөөс гадна сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл багасах ач холбогдолтой юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх