etoim.mn
photos/5-9-4.jpg

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны нэгдүгээр улирлын сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцууллаа. Ингээд онцлог үзүүлэлтийг танилцуулья.

нэгдүгээр улиралд сард 18 352 хүүхэд мэндэлжээ

Улсын хэмжээнд 2019 оны эхний улиралд 18 235 эх амаржиж, 18 352 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 321 (1.7%)-ээр, төрсөн хүүхэд 319 (1.7%)-өөр, нас баралт 4 304 болж, өмнөх оны мөн үеэс 38 (0.9%)-аар тус тус буурчээ.

Энэ оны эхний улиралд 1000 хүнд ногдох төрөлт 5.6, нас баралт 1.3, ердийн цэвэр өсөлт 4.3 байна. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ногдох төрөлт 0.2 пункт, нас баралт 0.1 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.1 пунктээр буурсан байна.

Улсын хэмжээнл 21.7 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэн байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 3 дугаар сарын эцэст 31.8 мянга, үүнээс 21.7 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.1  мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 1375 хүнээр, өмнөх сараас 2271 (9.5%) хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.3 (52.1%) мянга нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.2 (33.0%) мянга нь Улаанбаатарт, 5.2 (24.0%) мянга нь Хангайн бүсэд, 3.5 (16.4%) мянга нь Төвийн бүсэд, 3.6 (16.3%) мянга нь Баруун бүсэд, 2.2 (10.3%) мянга нь Зүүн бүсэд ногдож байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 378 (1.7%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 190 (50.3%) нь эмэгтэйчүүд байна.

Чанаргүй зээл нийт зээлийн 10.7 хувийг эзэлж байна

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 3 дугаар сарын эцэст 17.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 223.1 (1.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.3 (23.5%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 3 дугаар сарын эцэст 913.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 13.1 (1.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 22.2 (2.4%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.2 хувийг эзэлж, өмнөх сараас 0.2 пунктээр, өмнөх оны мөн үеэс 1.4 пунктээр тус тус буурсан байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны 3 дугаар сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 20.9 (1.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 633.4 (51.4%) тэрбум төгрөгөөр тус тус өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.0 пунктээр өссөн байна.

Хэрэглээний барааны үнэ өмнөх жилээс 6,7 хувиар өсчээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 3 дугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.7 хувь, өмнөх оны эцсээс 1.8 хувь, өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 3 дугаар сард өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь (мах, махан бүтээгдхүүний дэд бүлгийн үнэ 20.5 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 6.2 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 3.1 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.1 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 8.7 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 9.3 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 3 дугаар сард өмнөх оны эцсээс 1.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 6.5 хувь (мах, махан бүтээгдэхүүн 15.1 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлэг 1.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 3 дугаар сард өмнөх сараас 0.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.9 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.2 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.6 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх