etoim.mn
photos/2de31293270e487e4a8e08419d7990d2.jpg

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцны 13 давхраас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нөөс 10-ныг шилжих шөнө 22 настай Ц гэгч эмэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Одоогоор талийгаач  Ц нь найз залуутайгаа тус орон сууцанд амьдардаг байсан гэсэн мэдээлэл байгаа бөгөөд түүнийг өөрийн хамтран амьдрагч буюу найз залуутайгаа маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн цонхоор унаж амиа алдсан байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм байна.

Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд тус шалгалтын явцад талийгаачийн найз залуу гэх 25 настай Б нь тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Мөн талийгаачийн ар гэрийнхний зүгээс түүнийг амиа хорлох хэмжээний сэтгэл зүйтэй хүн байгаагүй гэсэн байр суурийг илэрхийлж хэргийг үнэн зөвөөр  шийдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх