etoim.mn
photos/viber-image-2019-04-11-15.34.38-1024x576-810x500.jpg

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 4-р сарын 11-ний өдөр мэдээлэл, холбооны Мобиком корпорацийн Дата төвийн үйл ажиллагаатай танилцлаа.  Тус төв өнгөрсөн оны 10 дугаар сард ашиглалтад орсон, мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулжээ.

Дата төвтэй танилцах үеэр Гадаад харилцааны сайд хэлэхдээ, “өнөөдөр би энд ирж танилцсан нь цаашдаа дата төвүүд байгуулах, ямар үр ашигтай ажиллах боломжтойг харлаа. Манай өөрийн болон сүлжээгээр дамжин өнгөрч байгаа мэдээллийн аюулгүй байдлыг бид хангах ёстой. Энэ тал дээр шийдвэр гаргах, бодлого боловсруулагч нар дээд зэргээр анхаарах хэрэгтэй” хэмээн онцоллоо.

Мобиком Корпораци олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 27001 стандарт мөрдөн ажиллаж байгаа юм байна.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх