etoim.mn
photos/dirk-nowitzki-nba-record.jpg

Өчигдөр сагсан бөмбөг сонирхогчдын хувьд баярын болон гунигийн нулимс хослуулсан өдөр болж байна. Учир нь бүх цаг үеийн түүхэнд шилдэгт тооцогдох хоёр эрхэм буюу Дирк Новицки болон Дуэйн Уэйд нар хоёул талбайдаа сүүлчийн тоглолтоо хийсэн юм.

Аль аль багийн удирдлагууд багийнхаа түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчоо үдэн гаргах тоглолтдоо зохион байгуулалт маш өндөр түвшинд байж гэнэтийн бэлгийг ч тоглогчдоо болон хөгжөөн дэмжигчдэдээ  барьж байсан юм.

American Airlines Center-т хийсэн сүүлийн тоглолтдоо Дирк Новицки гайхалтай байж 30 оноо авч баг нь ч 120:109 харьцаатай хожил байгуулсан. Тоглолтын дараа Новицки микрофон бариад үзэгчдийнхээ өмнө “Энэ миний талбайдаа хийж байгаа сүүлчийн тоглолт” хэмээн хэлж хөгжөөн дэмжигчдийнхээ нүдэнд нь гунигийн нулимс хуруулсан юм.

Дирк Новицки 1998 оны драфтын 9 дэх сонголтоор Милоуки Бакс драфтлагдаж улмаар драфтынхаа үдэш солилцоогоор Даллас Маверикс багт очиж байсан билээ.

Түүнээс хойш NBA-д хүчин зүтгэхдээ:

  • 21 улирал нэг багтаа хүчин зүтгэсэн цорын ганц тоглогч
  • 2011 оны NBA аварга
  • 2011 оны Финалын Үнэ цэнэтэй тоглогч
  • 2007 оны улирлын Үнэ цэнэтэй тоглогч
  • 14 удаагийн бүх одод
  • 4 удаагийн бүх NBA 1-р баг
  • 5 удаагийн бүх NBA 2-р баг
  • 3 удаагийн бүх NBA 3-р баг
  • 50-40-90 клуб ( 2007 он )
  • 2006 оны 3 онооны шидэлтийн аварга
  • 2017 оны “Шилдэг багийн хамтрагч” шагнал
  • NBA бүх цаг үеийн түүхэнд оноо авалтаар 6-р байр
  • NBA бүх цаг үеийн түүхэнд тоглосон минутаар 3-р байранд
  • NBA бүх цаг үеийн түүхэнд довтолгоо амжилттай болгосон тоогоор 8-р байранд
  • NBA бүх цаг үеийн түүхэнд 3 онооны шидэлт амжилттай болгосон тоогоор 11-р байранд
  • NBA бүх цаг үеийн түүхэнд чөлөөт шидэлт амжилттай болгосон тоогоор 6-р байранд

Мөн Дирк Новицки бол бүх цаг үеийн гадаад иргэншилтэй хамгийн шилдэг тоглогч билээ.

 

Эх сурвалж: SPS

 

Таалагдахгүй байна

6
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх