etoim.mn
photos/4f61154dd0e0245d98bc09c076412a3c.jpg

Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан: Капитал банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь банкны нийт зээлийн багцын 80%-тай тэнцэж байгаа  бөгөөд өнөөдрийн байдлаар тус банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөгт хүрчээ.

Одоогоор хадгаламжийн даатгалын корпорац иргэд, аж ахуйн нэгжийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг ХААН банканд шилжүүлж, ямар нэгэн хохиролгүйгээр олгохоор болсон байна.

Капитал банк нь 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 28 салбар нэгж, 165,257 харилцах данс эзэмшигч, 56,164 хадгаламжийн данс эзэмшигчтай, активын хэмжээгээр банкны системийн 1.1 хувийг бүрдүүлдэг бөгөөд хадгаламжийн даатгалд хамрагдахгүй тохиолдлыг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар зохицуулахаар болжээ. 

Одоогоор Капитал банканд иргэн, аж ахуйн нэгжийн 256 хадгаламжийн данс байгаа бөгөөд 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацад даатгагдсан гэлээ. Тиймээс хадгаламжийн даатгалын корпорацын санд 421 тэрбум төгрөг хуримтлагдсан учраас үүнээс иргэд, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгож, хадгаламжийн мөнгийг нь нөхөн олгоно гэлээ.

Түүнчлэн  Капитал банкны даатгагдсан харилцах, хадгаламжийн дүн "Хаан банк" ХХК-д шилжих бөгөөд харилцагчид цаашид тус банкаар үйлчлүүлэх боломжтой юм байна. Харин тус банкнаас зээлдэгчдийн хувьд төлдөг дансандаа хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөхөөр зохицуулжээ.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх