etoim.mn
photos/olloo_mn_1554370979_population.jpg

Өчигдрийн байдлаар дэлхийн хүн амын тоо долоон тэрбум 694 сая 710 мянга 881 байна гэж АНУ- ын Хүн амын тооллогын товчоо мэдэгджээ. Энэ нь 2018 оны нэгдүгээр сарын 1-ний үеийнхээс 20 сая 800 мянгаар өссөн үзүүлэлт юм байна. Тэгвэл тус товчооны мэдэгдсэнээр, ирэх онд секунд тутамд 4.3 сая хүүхэд мэндэлж, 1.8 сая хүн хорвоог орхих аж. Мөн 2050 он гэхэд дэлхийн хүн амын тоо есөн тэрбумаас давна гэсэн таамгийг тус товчоо дэвшүүлсэн байна.  

Тус товчооны мэдээнээс үзэхэд, дэлхийн хүн амын талаас илүү хувь нь 30 болон үүнээс доош насны залуус байгаа аж. Нигери Улс хамгийн залуу улсад тооцогдож байгаа бөгөөд тус улсын 189 сая хүн амын талаас илүү хувь нь 15-аас доош насны хүүхэд аж. Харин Монако Улс хамгийн хөгшин улс бөгөөд тус улсын хүн амын талаас илүү хувь нь 50-иас дээш насныхан ажээ. НҮБ-ын хамгийн сүүлийн үеийн мэдээг харахад, дэлхий дээр амьдарч байгаа эрэгтэйчүүдийн  тоо эмэгтэйчүүдийнхээс 65 саяар илүү байна. Самоа Улсын хувьд нэг эмэгтэйд 1.36 эрэгтэй ногдож байгаа үзүүлэлтээрээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тооны ялгаа хамгийн ихтэй улс болов. Харин Гаити улсад нэг эмэгтэйд 1.01 эрэгтэй ногдож байна.  

Хятад бол хамгийн олон хүн амтай улс бөгөөд Засгийн газраас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээгээр тус улс 1.418 тэрбум гаруй хүн амтай болжээ. Харин ирэх таван жилийн дотор Энэтхэг улс хүн амын тоогоор Хятадыг гүйцэх төлөвтэй байна. Энэтхэг Улсын хүн ам жил бүр 15.7 саяар өсч байгаа нь дэлхийн хүн амын жилийн дундаж өсөлтийн 20 гаруй хувь нь болж байна гэсэн үг юм.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх