etoim.mn
photos/54523422_310608252984910_1364341059299049472_n.jpg

Монгол Улсаас анх удаа Тусгай олимпын наадамд хөлбөмбөгийн төрлөөр өрсөлдлөө.  Багийн спортын төрлөөр өрсөлдөхөд гол шалгуурын нэг бол багийн олонхийг оюуны бэрхшээлтэй тамирчид бүрдүүлсэн байх ёстой. Тэмцээний үеэр нэг талдаа 20 минутнийт 40 минут тоглодог бөгөөд нэг тамирчин талбай дээр 10 аас илүү минут тоглосон байх ёстой. Багийн “онцгой” тамирчид голчлон тоглоно. Бусад нь дэмжин тоглогчийнхоо үүргийг гүйцэтгэнэ гэх зэргээр нарийн дүрэм журамтай.

Манай багийнхан Абу Даби хотод ирээд сорилго тэмцээнтэй нийлээд долоон удаагийн тоглолт хийсний эцэст аваргын төлөө Пакистанчуудтай өрсөлдөхөөр болов. Маш хүчтэй өрсөлдөөн өрнөж, 1:0 ээр ялагдал хүлээсэн ч, хөлс хүчээ гаргаж авсан мөнгөн медаль үнэ цэнэтэй байлаа.

Манай хөлбөмбөгийн багийн бүрэлдэхүүнд хоёр эмэгтэй тоглогч багтсан. Дэмжин тоглогчдын хувьд анх удаа оюуны бэрхшээлтэй хүнтэй ойртож буй залуус байхад олон жил эдгээр хүмүүст урам зориг өгч, хамт бэлтгэл сургууль хийдэг туршлагатай нь ч байлаа. Тэд энд өнгөрүүлсэн 15 хоногт бие биедээ дасч, нэг нэгнээ хүндэлж, дэмжиж “хөгжлийн бэрхшээл” гэх ханыг үгүй хийж байгаа нь юу юунаас илүү шагнал билээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх