etoim.mn
photos/just friend.jpg

Эрт дээр үед эрэгтэй эмэгтэй хүмүүс жирийн найзууд байж болохгүй, зөвхөн гэр бүл болж болно гэж үздэг байжээ. Харин өнөө цагт бүх зүйл өөрчлөгдсөн. Бид эрэгтэй эмэгтэй найзууд хамтдаа ажиллаж, хамт спортоор хичээллэж, аялж байхыг хараад гайхахаа больсон. Тэдний дунд заавал хайр дурлал байх албагүйг бид мэднэ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс сайн найзууд байж чаддаг, гэхдээ жинхэнэ сэтгэлээрээ холбогдсон анд нөхөр байж чаддаггүй. Тийм явдал байвал хамгийн ховор байдаг.

386 эрчүүдээс “Эр эм 2 найзууд байж чаддаг уу?” гэж асуухад 75% нь чадна гэж боддог гэв.

 44 настай гэрлэсэн эр хэлэхдээ:  Эмэгтэйчүүдтэй найз байхад илүү амар байдаг. Тэд надад илүү сайн зөвлөгөө өгч, ярилцахад амар байдаг. Залуустай ярилцахад үргэлж нэг нэгнийхээ дээр гарах гэж оролддог, цалин ажил төрөл гээд. Харин эмэгтэй хүн бол тийм биш.

30 настай эр хэлэхдээ:  Надад маш олон эмэгтэй найзууд бий. Гэхдээ би хэт тачаангуй биш, энгийн нэгэн эмэгтэйчүүдтэй сайн найз болдог. Тэр нь дээр санагддаг л даа. Эмэгтэйчүүдтэй ярилцахад тэд намайг үнэхээр сайн ойлгодог. Надад хайр дурлал дээр эсвэл өөр асуудал гарахад би зөвлөгөө хүснэ.  Би ч гэсэн тэдэнд залуусын тухай, ямар нэгэн гоо сайхны, хувцаслалтын зөвлөгөө өгөхөд үргэлж нээлттэй ханддаг. Өөрөөр хэлбэл бие биедээ туслаад, хэн хэндээ ашигтай.

 35 настай ганц бие эмэгтэй хэлэхдээ:  Би хэд хэдэн жилээр найзалсан сайн эрэгтэй найзуудтай. Бид үргэлж утсаар холбоотой байдаг. Бид ярилцаж суухдаа эмэгтэйчүүдийн адил хорвоогийн бүхий л зүйлийг базаж сайхан ярилцдаг.Гэхдээ би бусад эмэгтэй найзуудтай байдаг шигээ байдаггүй. Нэг л өөр эрэгтэйчүүдийн чөлөөтэй нийгэмд байгаа юм шиг санагддаг.

Таны бодлоор эрэгтэй эмэгтэй хүмүүс сайн найзууд байж чадах уу?

 

Таалагдахгүй байна

23
3

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[183.177.106.67]

2018-11-21 08:26:13

yagaad baij bolohgui gej?zunduu olon er em nzuud saihan nzalj l bna shdee itgedeggui humuus huniig uur shigee boddog gj unen shu

Зочин

[202.9.43.66]

2018-11-20 23:05:39

Зочин

[122.201.24.9]

2018-11-20 22:51:33

байж болно 2 уулхнаа ууж л болохгүй

zochin

[176.158.21.29]

2018-11-20 16:45:44

Bi zendee olon eregtei naizuudtai tedentei xuuch xeerexed ix olon saixan zyilciig medej avdag daa