etoim.mn
photos/ааа.jpg

АЙМШГИЙН КИНО ТУРААДГИЙГ ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ. Фитнест явж, ууланд алхаж, хоолоо сойж дэглэм барих гэх мэтээр илүүдэл жин, таргалалттайгаа тэмцдэг. Харин Их Британийн Вестминстерийн их сургуулийн эрдэмтэд гэрээсээ гаралгүйгээр жин хасах туршилтыг хийсэн байна. Тэд аймшгийн кино нь жин хасахад тусалдаг болохыг тогтоожээ. Тодруулбал, аймшгийн кино үзсэнээр хүний биеэс адреналин ялгарч, зүрхний цохилт түргэсэн хүчилтөрөгчийн хэрэглээ нэмэгдсэнээр биеийн калори шатаадаг аж. “The Guardian” болон “The Telegraph” сонинд тэдний туршилтын талаар бичсэнээр эрдэмтэд ямар төрлийн аймшгийн кино үзвэл их калори шатаахыг судалжээ. “Техасын аллага”, “Паранормал активити” зэрэг аймшгийн киног үзүүлснээр 100-140 калори алдсан гэж үзжээ. Мөн “Аварга загас” болон ”Эксорсист” зэрэг кино үзсэнээр илүү их буюу 150-180 калори шатааж байгааг тогтоосон байна.

Таалагдахгүй байна

2
2

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх