etoim.mn
photos/narantuya.png

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар төсвийн хяналтын Нийтийн сонсгол хийх санаачилгаа УИХ-ын даргад өргөн барьсан талаараа мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Сангийн яам УИХ-д төсвийн тухай хуулийг өргөн барихдаа мэдээллүүдээ тийм ч дэлгэрэнгүй өгөөгүй. Тиймээс Төсвийн Зарлагын хяналтын дэд хороо төсвийн зарцуулалт нэг бүрийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж хуралдсан. 

Энэ хуралдаанаар гишүүдээс хоёр асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Энэ онд бид анх удаа 10 их наядаас давсан зарлагатай төсөв батлах гэж байна. 2019 оны төсвийн зарлагыг авч үзвэл манай хөрөнгийн зарлага 66.7 хувиар нэмэгдээд байна. Нийтдээ сургууль,  цэцэрлэгийн барилга болон  бусад хөрөнгө оруулалтуудад 2.7 их наяд  төгрөг төсөвлөжээ.

Гэтэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон энэ чиглэлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ирэх онд ердөө 2.4 тэрбум төгрөг төсөвлөөд байна. 

Уг нь өнгөрсөн онд энэ асуудалд 6.4 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Бид хүүхдээ хамгаалах төсвөө нэмэх бус бууруулж байгаа нь оновчтой бодлого биш юм. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээр Нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргаж байна гэж мэдээллээ. 

Энэхүү санаачилгыг УИХ дахь эмэгтэй гишүүд тэр дундаа  Д.Оюунхорол, Н.Амарзаяа нар идэвхтэй дэмжин ажиллаж байна. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх