etoim.mn
photos/nobeli-810x500.jpg

Норвегийн Нобелийн хорооноос энэ жилийн энх тайвны шагналыг Денис Муквегэ, Надиа Мурад нарт олгохоор шийдвэрлэсэн байна. Бэлгийн хүчирхийллийг дайн, зэвсэгт мөргөлдөөний зэвсэг болгон ашиглахыг эсэргүүцсэн кампанит ажлаараа энэхүү нэр хүндтэй шагналыг авахад нөлөөлжээ. Энхтайвны шагналд нийт 331 хүн нэр дэвшсэний дотор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар ч байжээ.

Одоо 25 настай Надиа Мурад нь 2014 онд хойд Иракийн жижиг тосгон дахь гэрээсээ гэр бүлийн хамт хулгайлагдаж, бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гашуун түүхтэй нэгэн. Мөн түүний зургаан ах болон ээж нь террористуудын гарт амиа алджээ. Надиа Мурад  нь  Нобелийн энх тайвны шагналын түүхэн дэх  хүртсэн хоёр дах залуу эмэгтэй болж байна.

Харин түүнтэй хамт шагнал авахаар болсон Денис Муквегэ нь дайны талбарт ажиллаж, бэлгийн хүчирхийллийн хохирогч нарт туслахын тулд бүхий л амьдралаа зориулсан эмч хүн юм.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх