etoim.mn
photos/DSC_6689.jpg

“Ардчиллын алтан хараацай”-уудын нэг Санжаасүрэнгийн Зориг 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн. Гэвч  Ардчилсан хувьсгалын үндэслэгчдийн нэг, ардын түмний хайртай эгэл даруу хүү 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр 36 насандаа бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан.

Түүний дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөх ёслол болж байна.  Цэцэг өргөх ёслолд төрөл төрөгсөд, журмын нөхдийнх нь төлөөлөл оролцлоо. 

С.Зориг агсны ах С.Баяр "УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Хууль зүйн сайдын албан тушаалаа авахдаа энэ хэргийг ирүүлнэ гэж амалж гарч ирсэн ч таг алга болсон. Тийм учраас хэргийг хэзээ үнэн мөнөөр нь илрүүлэх вэ гэдгийг Ц.Нямдорж сайдаас дахин асуумаар байна" гэв. 

УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнэ "Өнөөдөр энэ хэргийн эцсийн үнэн мөн олдоогүй л байна. Хэдийгээр гүйцэтгэгчийг олж, ял оноосон ч улстөрийн зорилготой, ахуйн сэдэлтэй байв уу, энэ хэргийг хэн захиалж, зохион байгуулсан гэдэг нь тодорхой шийдэгдээгүй байна. Ц.Нямдорж сайд захиалагчийг зарлана гэсэн ч одоог хүртэл зарлаагүй л байна. Тиймээс энэ хэргийг илэрсэнд тооцох боломжгүй. Эцсийн үнэн мөнийг ард түмэнд зарлах ёстой" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Зориг агсны амь насыг хөнөөсөн этгээдүүдэд зохих хариуцлагыг хүлээлгэх зайлшгүй шаардлагатай байгаа. Улстөрийн захиалгаар хөнөөсөн хэмээн үзэж өнөөдрийг хүртэл захиалагчийг эрж хайж байгаа. Амь насыг хөнөөсөн гурван этгээдийг хуулийн байгууллагынхан олж тогтоон хорьсон. Гэвч би үүнд итгэхгүй байгаа. 1998 онд 10 гаруйхан настай байсан залуучууд аймшигт аллага үйлдсэн гэдэгт би итгэхгүй байна. Жинхэнэ захиалагчийг нуун далдлах зорилгоор энэ гурван хүнийг хорьсон гэж харж байгаа. Хэргийн материалуудыг нууцаас гаргаж ил тод, нээлттэй болгохыг бид шаардаж байна" хэмээлээ.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх