etoim.mn
photos/toxic_friends_600x369.jpg

1. Мөнхийн өрсөлдөгч найз Найзуудын дунд бяцхан нөхөрсөг өрсөлдөөн байхад гэмгүй. Гэхдээ хамгийн гол нь тэр нь нөхөрсөг байх ёстой. Харин тэр таны найз гэхээсээ илүү өрсөлдөгч болж хувираад байвал тэр харилцааг өндөрлөсөн нь дээр. Ийм төрлийн найзууд тантай үргэлж өөрийгөө харьцуулж, ямар нэгэн байдлаар танаас дээр гарах арга зам сүвэгчилж явдаг. Хэн нэг залуугийн анхаарлыг татахдаа ч, бусад найзуудын дэргэд нэр хүнд олохдоо ч ажлынхаа даргаас магтаал сонсохдоо ч тэр танаас түрүүлээд хөдөлчихвөл бах нь ханадаг гэж хэлж болно. Түүнд өөр найзынхаа баярт үйл явдалд нь чин сэтгэлээсээ баяр хүргэх чадвар төдийлөн байдаггүй. Жинхэнэ нөхөрлөлд ялалт болон ялагдал гээч зүйлс байх ёсгүй.

2. Үргэлж сэтгэл санааны тусламж нэхдэг найз Сайн найзууд бие биедээ өмөг түшиг болж чаддаг байх ёстой. Гэхдээ тэр таныг зөвхөн “сэтгэл санааны дэмжигч” гэж хардаг бол энэ нь нэг талаар таныг ашиглаж байгаа хэрэг юм. Эрүүл нөхөрлөлд тэнцвэртэй байдал их чухал. Хэрэв тэр нөхөрлөл нэг л хүний л эрх ашгийн төлөө “үйлчлээд” байх юм бол өвчилж эхэлж байгаагийн шинж. Та ийм төрлийн найз руу өөрийнхөө талаар эерэг мэдээ дуулгахаар утасдах тоолонд өөдөөс чинь сөрөг мэдээ, зовсон шаналсан тухайгаа ярьж урмыг чинь хугалан, таны өөдрөг сэтгэлийг үнс нурам болгоод зогсохгүй, эцэстээ та өөрийгөө ч мартан түүнийг аргадаж тойлсоор таарах болно.

3. Хэлсэн амандаа үл хүрэгч Тэр тань руу шөнийн 12 цагт утасдаад ирж авахыг гуйна. Та ч очиж аваад, гэрт нь хүргэж өгнө. Хэдэн долоо хоногийн дараа танд ч бас хүргүүлэх унаа хэрэгтэй болоод, түүн лүү утасдахад тэр 5 минутын дараа очлоо гэж хэлнэ. 5 минут нь 10, 15, 20 минут болон хувираад, эцэс сүүлдээ тэр ирэхгүй. Хэлсэн амандаа үл хүрэгч бол таны итгэлийг байнга хугалдаг хэрнээ, үргэлж танаас тусламж хүссэн хэвээр байдаг найз юм.

4. Шүүмжлэгч найз Түүний хажууд байхад та юуг ч зөв хийж чаддаггүй юм шиг сэтгэгдэл төрнө. Тэр таны өмсөж зүүхээс авахуулаад ярих хэлэхийг чинь хүртэл шүүмжилнэ. Энэ төрлийн шүүмж нь эхэндээ шооч хошин байдал маягаар илрэх боловч, ийм нөхөрлөл эцэстээ сүйрнэ. Учир нь та түүний дайралтан дор тэсч үлдэх гэсээр сул дорой нэгэн болж гүйцэнэ.

5. Ховч найз “Хэнд ч битгий хэлээрэй…”гээд та түүнд аминчлан хэлнэ. Гэтэл маргааш өглөө утсаа асаахад таны нууцыг мэдсэн хүмүүсийн гайхширсан, буруутгасан, эсвэл шоолсон өнгө аястай мессежүүд хэдэн арваараа ирнэ. Ийм явдал танд тохиолдож байсан уу? Тэгвэл та ховч найзын золиос болчихжээ л гэсэн үг.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх