etoim.mn
photos/olloo_mn_1533171483_38139392_1868759943170941_8905083104448741376_o.jpg

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд өчигдөр /2018.08.01/ олон улсын стандартад нийцсэн, “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” байт харвааны 360 талбайн нээлтийн ёслол боллоо. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын байт харвааны ерөнхийлөгч П.Цагаан, холбооны удирдах зөвлөлийн гишүүд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул, тив дэлхийд нэрээ цуурайтуулсан тамирчид гээд олон хүндэт зочид оролцов. Мөн залуу, өсвөр үеийн төлөөлөл болон байт харваан талбайг бүтээн босгоход хандив өргөсөн, гар бие оролцсон иргэд хүрэлцэн ирсэн юм. Байт харвааны зориулалтын талбай олон мянган хүний сэтгэл, зүтгэлийн хүчээр босчээ. Өөрөөр хэлбэл байтын тамирчид өөрсдөө манлайлан ажиллаж, иргэд, дэмжигчдийн хандив, тусламжаар богино хугацаанд стандартын талбайтай боллоо. Энэхүү санаачлагыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэмжиж, бүтээн байгуулалт хийх боломж нөхцлөөр ханган ажиллажээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боссон байт харвааны зориулалтын талбайд мэргэжлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийхээс гадна сонирхогчид ирж, сум тавьж чөлөөт цагаа өнгөрөөх нөхцөл ийнхүү бүрдэж байна.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх