etoim.mn
photos/p1c6u8q5dgbb01fd81uv8k4361g1.jpg

Ирэх сард болох Оросын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж буй Владимир Путиныг тус улсын ард иргэдийн 70 орчим хувь дэмжиж буй нь хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс харагдаж байна. “Спутник” агентлагийн мэдээлснээр, Оросын олон нийтийн дунд санал асуулга явуулах төвөөс саяхан явуулсан судалгаанд оролцсон 7000 гаруй хүний 69.5 хувь нь “В.Путинд саналаа өгнө” гэжээ. Харин санал асуулгад оролцогчдын 7.5 хувь нь Оросын Коммунист намаас нэр дэвшигч Павел Грудининыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. ОХУ-ын ээлжит ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 18-ны ням гарагт болох юм. Ажиглагчдын үзэж буйгаар, энэ сонгуульд тус улсын одоогийн Ерөнхийлөгч В.Путин үнэмлэхүй ялалт байгуулах магадлал өндөр байна.

Таалагдахгүй байна

11
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

zochin

[10.148.0.68, 193.248.57.37]

2018-02-24 20:53:52

reklamgui garnshdee;shuud.manaih bhguieee reklam hiiged l bn hiiged l bn ngui sda

зочин

[103.10.23.86]

2018-02-24 09:41:41

Путин яг одоо Орос улсад хэрэгтэй Дараа нь ухаантай залуучууд гарч болно шүү дээ

Зочин

[202.21.106.161]

2018-02-24 08:07:46

Улс орноо өөд нь татаж чаддаг, ард түмнээ сэтгэл амар тэжээж чаддаг, эх орныхоо төлөө амь биеэ хэзээд зориулж чадахаа харуулж чаддаг ийм лидерийг ард түмэн нь хүрээлж байдаг юм. Яг сонгуулиар 90 хувьд хүрнэ.

зочин

[64.119.26.98]

2018-02-24 06:23:22

Лидертэй байх сайхан юмөө