etoim.mn
photos/1vmv0g500kbcsa9817p78mva9g.jpg

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 336 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. 

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 9 осол, мөргөлдөх хэлбэрээр 6 осол гарч 1 хүн гэмтсэн хэрэг тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1 бүртгэгджээ.

Тухайлбал: 

1. Баянзүрх дүүргийн Нарны зам, “Аз Амортизаторын” урд замд Toyota Prius-20 маркийн автомашины жолооч Е нь явган зорчигч Н, Б нарыг мөргөж гэмтээсэн ослыг Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

2. Сүхбаатар дүүргийн Энхтайваны өргөн чөлөөө, “МУБИС”-ийн урд замд Toyota Prius-20 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч Э-г мөргөж гэмтээсэн ослыг Чингэлтэй дүүрэг дэхь замын цагдаагийн хэлтэс шалгаж байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх