etoim.mn
photos/13576414_1189010117805278_1162044356_n_700.jpg

Монголчууд бидний “До скорой встречи”, “Я с тобой” зэрэг дуунуудаар нь мэддэг ОХУ-ын алдарт “Звери” хамтлаг Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо толилуулахад ердөө 7 хоног үлдлээ. Оросын алдарт “Звери” хамтлагийн тоглолтыг “Shamk” entertainment болон “Аист Монголиа” телевиз хамтран зохион байгуулах гэж байгаа бөгөөд тус тоглолтыг “Sings for Mazaalai” уриатайгаар мазаалайг хамгаалах үйлсийг олон улсад таниулах зорилготойгоор зохион байгуулж буйгаараа бусад шоунаас онцлогтой болж байгаа юм. Энэ оны хичээлийн шинэ жилийн дараа буюу есдүгээр сарын 2-ны өдөр дэлхийн хэмжээний гэсэн тодотголтой цогц шоу зуны хамгийн сүүлчийн томоохон хэмжээний тоглолт болох аж. “Звери” хамтлаг Оросын төдийгүй дэлхийн рок, алтернатив хөгжим сонсогчдод хайрын цоглог хэмнэлтэй дуугаа тасралтгүй 15 жил хүргэжээ.

Анх 2001 онд байгуулагдсан бөгөөд хамтлагийг гоцлол дуучин Роман Билык анх үүсгэн байгуулжээ. “Звери” хамтлаг таван гишүүнтэй бөгөөд гоцлол дуучин Роман Билык, бөмбөрчин Михайл Краев, хөгжимчин Вячеслав Зарубов, бас гитарчин Алексей Любчик, гитарчин Максим Леонов нарын бүрэлдэхүүнтэй юм. Анхний клип “Для тебя” гарсан бөгөөд удалгүй 2003 онд анхны дебют альбом “Голод” гарав. Улмаар 2004 онд “Районы-Кварталы”, 2005 онд “Звери ремикс”, 2006 онд “Когда мы вместе, никто не круче”, 2008 онд “Дальше”, 2011 онд “Музы”, 2014 онд “Один на один”, 2016 онд “Страха нет” зэрэг альбомуудыг гаргаад байна. “Звери” хамтлаг нь ОХУ-ын хамгийн алдартай хөгжмийн МУЗ-ТВ -ын “Шилдэг рок хамтлаг” номинацыг 2004-2009 оны хооронд дараалан авч байсан бөгөөд 2004 онд MTV EMA/Europe Music Awards/-аас “Оросын шилдэг хамтлаг” шагналыг мөн авч байжээ.

Тоглолтын тасалбарыг ticket.mn сайтаар захиалах болон 1900-1800 лавлах утсаар үнэгүй хүргүүлж аваарай.

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх