etoim.mn
photos/fdfdsfdsfdsfdsfdsfsdfsfdfds.jpg

Холливудын жүжигчин Эмбер Хёрд эр хүнтэй холбогдохгүй байж чаддаггүй нэгэн. 31 настай од эмэгтэй тун саяхан үлэмж саятан Илон Маскаас салсан ч гэлээ дахиад л шинэ амрагтай болсон гэнэ шүү. Өнгөрсөн сард цахим сүлжээнд Хёрд нэгэн булчинлаг, царайлаг эртэй үнсэлцэж байгаа бичлэг тавигдсан. Сэтгүүлчид тэр даруй судалгаа хийгээд Эмбер бүсгүйн шинэ эрийн хэн болохыг тогтоожээ. Эхлээд орлон тоглогч Келли Макнотын нэр дуулдаж байсан бол өчигдөр Ман Хир Дэвисийн нэр сонсогдов. 31 настай жүжигчин эмэгтэйн шинэ хархүү Шинэ Зеландад мэндэлсэн гэнэ. Ман нэрд гарсан олон кинонд орлон тоглогчоор ажиллажээ. Галт болон хүйтэн зэвсэгтэй чадварлаг харьцаж, усанд сэлж, бүжиглэдгийн дээр морь, машиныг гарамгай унадаг гэнэ шүү. Өдгөө жүжигчин бүсгүй орлон тоглогч залуутай салж хагацахгүй байгаа аж.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх