etoim.mn
photos/7mfqfdmhsm3p455k5fbh86mp5j.jpg

Сагсанбөмбөгийн Евролигийн тэмцээний 2-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Уг тойрогт Испанийн Валенсиа баг Туркийн Анадолу Эфес багийг талбайдаа хүлээн авсан байна. Амжилт уруудаад байсан Испанийн багийн хувьд хамгийн сүүлд 4 жилийн өмнө Евролигийн тоглолтыг талбайдаа хүлээн авч байсан аж.

Тэгвэл энэхүү тэмдэглэлт тоглолтыг Америк легионер Эрик Грийн чимжээ. Тэрбээр Туркийн багийн эсрэг тун сайн байсан бөгөөд 24 оноо, 5 самбар, 2 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт хийжээ. Талбай аль ч хэсэгт идэвхитэй байсан тэрбээр дундын шидэлтийн 5-7, холын шидэлтийг 3-5 удаа амжилттай гүйцэтгэжээ. Валенсия баг Евролигт өмнө нь 3 улирал өрсөлдөж байсан ч бүрэлдэхүүнээс нь тойргийн шилдэг тоглогч тодорч байсан удаагүй.

Эрик Грийний ашигтай тоглолтын үзүүлэлт (PIR) 33 оноонд хүрсэн нь энэ тойргийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ жил 26 настай Америк хамгаалагчийн хувьд 2013 оны драфтын 2-р тойргоор Юта Жазз багт сонгогдсон юм.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх