etoim.mn
photos/2kkejm0s22vvlhrj879c5pmoc6.jpg

Сербийн хамгийн алдартай сагсанбөмбөгийн баг Црвена Звезда шинэ улирал эхлэхээс өмнө хүчээ зузаатгасаар байна. Өнгөрсөн зун Грек, Испани, АНУ, Бельгийн багуудаас шинэ тоглогчдийг авчирсан тэд энэ удаад ОХУ-ын Локомотив Кубан багаас Хамгаалагч Тэйлор Рочестиг авчээ.

Монтенирго хамгаалагчийн хувьд Европын сагсанбөмбөгт довтолгооны чадвараараа өндөр үнэлэгдсэн тоглогч юм. Энэ жил 32 настай туршлагатай хамгаалагчийн хувьд одоогоос 2 жилийн өмнө Евролигийн улирлын онооны лидерээр тодорч байсан нь түүний чадварыг хангалттай харуулна. 2009 оноос мэргэжлийн замналаа эхлүүлсэн тэрбээр Евролигээс гадна Турк, Герман, Испани, Франц, Итали, ОХУ, Израиль зэрэг орны сагсанбөмбөгийн лигийг дамжин тоглосон бөгөөд тухайн улс бүрийн лигийн онцлогийг сайн мэдэх нэгэн. Сербийн багтай 1 жилийн гэрээ үзэглэсэн Тэйлор Рочести Евролигт нийт 45 тоглолтыг хийхдээ 13.5 оноог дунджилж, холын шидэлтийг 45.6% гүйцэтгэсэн байдаг.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх