etoim.mn
photos/sodnom_54.gif

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж улсын арслан, Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэж улсын гарьд цол хүртсэнээс хойш сар ч болоогүй байна. Ц.Содномдорж арслангийн хувьд сүүлийн 11 жилийн улсын их баяр наадамд түрүүлж арслан цол хүртсэн долоо дахь бөх бөгөөд сүүлийн 11 жилийн улсын баяр наадмаас долоон шинэ арслан төрсөн гэхээр Үндэсний бөхийн хөгжил ямархуу хурдацтай явж, шинэ залуу хүчтэнгүүд ар араасаа залган гарч ирж байгаагийн нотолгоо юм.  Сонирхуулбал 2007 онд буюу Тулгар төрийн 2216, Их Монгол Улсын 801, Ардын хувьсгалын 86 жилийн ойд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Х.Мөнхбаатар түрүүлж улсын арслан, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат И.Доржсамбуу үзүүрлэж улсын гарьд цол хүртэж байсан бол 2008 онд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Д.Ганхуяг түрүүлж улсын арслан, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат Н.Ганбаатар үзүүрлэж улсын гарьд цол хүртэж байж. Тэгвэл 2009 оны улсын их баяр наадамд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат улсын арслан Г.Ганхуяг үзүүрлэсэн байдаг.  Харин 2010 оны наадмаар Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Б.Ганбат түрүүлж улсын арслан болсон бол Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр үзүүрлэж байв. Ингээд тэгш ойн жил буюу Тулгар төрийн 2220, Их Монгол Улсын 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн их баяр наадам буюу 2011 оны улсын их баяр наадмаар Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат С.Мөнхбат түрүүлж улсын аварга, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Г.Эрхэмбаяр үзүүрлэж улсын арслан цол хүртэж байлаа. Түүний дараа жил 2012 оны наадмаар Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгс түрүүлж улсын арслан, Архангай аймгийн Булган сумын харьяат Д.Рагчаа үзүүрлэж улсын гарьд цол хүртсэн бол 2013 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж улсын аварга, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамба үзүүрлэж улсын гарьд цол хүртсэн түүхтэй. Ингээд 2014 онд Увс аймгийн Ховд сумын харьяат Н.Батсуурь түрүүлж улсын арслан, Завхан аймгийн Идэр сумын харьяат Ш.Жаргалсайхан үзүүрлэж улсын гарьд цол хүртсэн бол 2015 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд түрүүлж улсын арслан болж Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэжээ.  Ингээд ноднингийн буюу Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн их баяр наадмаар Архангай аймгийн Хашаат сумын харьяат Ч.Санжаадамба түрүүлж улсын аварга, Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва үзүүрлэж улсын арслан цол хүртсэн билээ. Эдгээрээс харахад тэгш ойн жил түрүүлсэн бөх шууд улсын аварга болдог жишгээр С.Мөнхбат, Ч.Санжаадамба нар улсын баяр наадамд нэг түрүүлээд аварга болсон нь харагдаж байна. Монгол үндэсний бөх мэргэжлийн тал руу хэлбийж олон хүчтэн төрөн гарч байгаа энэ цаг үед Б.Бат-Эрдэнээс хойш Дархан аварга цолтон төрөөгүй нэлээд завсарласны эцэст 2014 оны улсын баяр наадмын өмнөхөн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын санаачилсан хуулийн дагуу Үндэсний бөхийн дүрэмд өөрчлөлт оруулан Далай аварга цолыг байхгүй болгосноор А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар Дархан аварга болцгоосон түүхтэй. Тухайн үед тэрхүү өөрчлөлтийг “Гончигдорж нутгийнхаа бөх Өсөхбаярыг Дархан аварга болгохын тулд ийм өөрчлөлт хийлээ” хэмээн баахан шуугиан болж байсан. Р.Гончигдорж нарын Үндэсний бөхийн дүрэмд оруулсан тэрхүү өөрчлөлтийг Далай даян дархан аварга гэх цолыг шууд даян дархан аварга болгосон гэж хар ухаанаар ойлгож болох юм. Жишээлбэл өнөөдрийн улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба нар дахин нэг түрүүлбэл Даян аварга болох бөгөөд дахин нэг түрүүлбэл Дархан аварга болно гэсэн үг. Түүх сөхвөл зөвхөн чимэг байсан "Далай аварга"-ыг 1990 оноос хойш цол болгосон байдаг. 1990 онд Үндэсний бөхийн дүрэмд оруулсан өөрчлөлтөөр Далай аварга цол бий болсон бөгөөд түүнээс хойш 23 наадам болоход нэг ч Дархан аварга цолтон төрөөгүй. Ингээд баахан маргалдсаны эцэст Үндэсний бөхөд дөрөв түрүүлсэн хүн Дархан аварга болдог байсан энэ уламжлалаа сэргээе гэсээр 2014 оны наадмын өмнөхөн дээрх өөрчлөлтийг хийж А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар Дархан аварга болцгоосон байдаг.  Ард түмний зүгээс “Үндэсний бөхийн одоогийн дүрэм бөхчүүдийн амжилтаас хойш нь татаж байна. Дархан аварга цолны болзол дэндүү хатуу байна. Монгол бөхөд Дархан аварга цол, цолтон байх ёстой” хэмээн санал хүсэлтээ илэрхийлсээр байсан ч хуучин хууль хэрэгжиж байсан 23 жилд тав түрүүлэх бөх гараагүй. Ингээд удтал маргалдсаны эцэст Р.Гончигдорж нарын санаачилсан 2014 оны хуулийн өөрчлөлт хийх үе нь Г.Өсөхбаяр аваргын дөрөв, А.Сүхбатын гурав түрүүлсэн үетэй цаг хугацааны хувьд давхцан таарч тэд Дархан аварга болцгоосон. Монгол бөхөд Дархан аварга цолтон төрөлгүй 23 жил болсоны учир нь МҮБХ-ны Цэцдийн зөвлөлөөс 1990 оны 12 дугаар сард гаргасан Бөхийн дүрэмд "2 удаа түрүүлбэл аварга, 3 удаа түрүүлбэл далай аварга, 4 удаа түрүүлбэл даян аварга, 5 удаа түрүүлбэл дархан аварга цолыг олгоно" гэж зааснаас үүдэлтэй бөгөөд хожим 2003 оны зургадугаар сард УИХ-аас баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.1-д "Улсын арслан цолтон түрүүлбэл улсын аварга, улсын аварга цолтон түрүүлбэл улсын далай аварга, улсын далай аварга цолтон түрүүлбэл улсын даян аварга, улсын даян аварга цолтон түрүүлбэл дархан аварга цол олгоно" гэж хуульчилсан байдаг. Түүх сөхвөл Дархан аварга Ш.Батсуурь 1947, 1948 онуудад 9 даван түрүүлж улсын аварга, 1957 онд 8 даван үзүүрлэж Даян аварга, 1963 онд зургаа даван шөвгөрөхөд нь шууд Дархан аварга цол олгосон байдаг. Тэгвэл Дархан аварга Д.Дамдин 1956-1960 онуудад, Ж.Мөнхбат 1963-1967 онуудад завсаргүй тав түрүүлж байж Дархан аварга болцгоож байж. За тэгээд алдарт Дархан аварга Б.Түвдэндорж 1939, 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954 онуудад долоон удаа, Дархан аварга Д.Цэрэнтогтох аварга 1978, 1980, 1983, 1984 онуудад дөрвөн удаа түрүүлж байв. Ард олны дунд “Сүүлийн жилүүдэд Монгол бөхөд найраа их болсон. Бас бөхчүүдийн өрсөлдөөн их байгаа учраас Дархан аварга цолтон төрөхгүй байна. Дархан аварга цолонд хүрэх бөхчүүдийн шалгуур дэндүү хатуу байна” гэсэн яриа их явдаг. Харин Далай аварга цолыг үгүй болгосноор бөхчүүд урам орж, Дархан аварга цолонд хүрэхийн тулд өрсөлдөөн ширүүссэнтэй уялдан сүүлийн 11 жилд долоон арслан, гурван аварга цолтон төрөн гарчээ. Мөн сүүлийн жилүүдэд Дархан аварга А.Сүхбат Г.Өсөхбаяр хоёрын хэн нь зүүний магнайд зогсох талаар ихээхэн маргаан явдаг байсан. 2014 оны наадмын өмнө Үндэсний их баяр наадмын хуулинд нэмэлт өөрчлөлт орсны дагуу Далай аварга цолыг чимэг болгож Монгол Улсын Далай даян, дайчин Дархан аварга цолыг батлахад Ерөнхийлөгчийн зарлигаар А.Сүхбат Г.Өсөхбаяр хоёр Дархан аварга болцгоосон. Тэр жилийн наадмын нэгийн даваанд хүчит бөхийн зүүний магнайд дархан аварга Г.Өсөхбаяр, барууны магнайд дархан аварга А.Сүхбат нар гарцгаасан. Яг нарийн ширийнийг нь аваад үзвэл А.Сүхбат аварга улсад гурав түрүүлсэн бол Г.Өсөхбаяр дөрөв түрүүлсэн болохоор зүүний магнайд гарах ёстой гэж яригддаг. Зургаан залуу заан барилдаж байх үед буюу 2000 онд А.Сүхбат аварга Г.Өсөхбаярын доор эрэмбэлэгдэж байсан. Тэгээд тухайн жилээ А.Сүхбат аварга ес даван түрүүлж арслан цолонд хүрч байв. Ингээд 2001 оны наадамд арслан цолтой барилдаж ес даван аварга цолны болзол биелүүлсэн байдаг.  Дараа нь Б.Бат-Эрдэнэ аваргатай түрүү, үзүүр булаалдан арав даван түрүүлсэн. Арвын даваа үнэлгээгүй байх үед буюу 2006 онд Д.Сумъяабазар арав давж түрүүлэхэд өвөл нь УИХ “А.Сүхбат аваргын арав давсан амжилтыг тооцож далай, даян аварга цолыг өгөхгүй бол Д.Сумъяабазарын аварга цол асуудалтай болох нь байна шүү” гэсэн байдаг. Улмаар 2007 оны нэгдүгээр сарын 13-нд Ерөнхийлөгч Н.Энхбаяр А.Сүхбат аваргад Даян аварга цол олгосон байдаг. Гэтэл үүнээс долоон жилийн дараа Далай аварга цол зүгээр л чимэг болсон тул Г.Өсөхбаяр тэр хоёрын Дархан аварга цол яригдаж эхэлсэн. Ингэж учир нь олдохгүй явсаар А.Сүхбат аварга “Энэ нөхдүүд миний цолыг өгөхгүй юм байна. Бөхийн шинэчлэлийг хийхгүй юм бол амьдрахад хэцүү боллоо” гээд 2006 онд зодог тайлсан.  Харин өмнөх амжилтыг нь тооцож үзвэл А.Сүхбат аварга 2004 онд Монгол Улсын Дархан аварга цолны болзлыг биелүүлсэн мэт байдаг. Гэтэл 2009 онд Дархан аварга цолны болзол хангасан Г.Өсөхбаяр аваргыг зүүний манлайд гаргахаар А.Сүхбат аваргын амжилт 2010 оноос хойш гарсан мэт харагдаад байдаг. Үүнийг бөх сонирхогч олон хүн огт ойлгодоггүй. Уг нь дүрмээ барьвал Монгол бөхийн дархан аваргууд эрэмбэлэгдэхгүй гэсэн хуультай. Бас 10 даваатай наадамд түрүүлбэл хоёр наадамд түрүүлсэнд тооцож давхар цол олгоно гэсэн хууль ч бий. Жишээлбэл 2011 онд буюу Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд С.Мөнхбат аварга Г.Эрхэмбаяр хоёр ес даваад арслан цолныхоо үнэмлэхийг авцгаасан. Түрүү, үзүүр булаалдахад буюу арвын даваанд С.Мөнхбат давж аварга цолтой болж байсан. Хэрвээ Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд С.Мөнхбат түрүүлсэн бол Дархан аварга болох байв. Эндээс харахад цаасан дээр улсын баяр наадамд хоёр түрүүлсэн мэт харагдах боловч дөрөв түрүүлж Дархан аваргын болзлыг хангасан амжилт харагдаж байгаа юм. Уг нь бол хуулиараа бөхчүүдийн амжилтыг ингэж дүгнэе гэж хууль нь батлагдсан. Харин үүнийг эргэж харъя, 10 даваатай наадмыг нэг л түрүүлсэн болгоё гэвэл С.Мөнхбат, Д.Сумъяабазар аваргуудын амжилт яригдаж эхэлнэ. А.Сүхбат аварга 2006 онд барилдаад зодог тайлсан. А.Сүхбат аварга гурван удаа долоо давсан бол Г.Өсөхбаяр аварга дөрвөн удаа долоо давж, гурван удаа найм давсан байдаг. Үүний дөрөв нь А.Сүхбат аваргыг зодог тайлснаас хойших даваа. А.Сүхбатыг зодог тайлснаас хойш энэ жилийн наадамд хүртэл Г.Өсөхбаяр аварга барилдсан. Энэ жилийнхтэйгээ нийлээд есөн жил барилдсан аваргыг барилдаагүйтэй нь жиших нь тун төвөгтэй асуудал. Харин эрэмбэлэхдээ зөвхөн долоо, найм давсныг бичээд шөвгөрснийг тооцоогүй байдаг. Тоолоод үзвэл А.Сүхбат аварга нэг удаа тав, дөрвөн удаа зургаа, гурван удаа долоо, гурван удаа ес, нэг удаа арав буюу нийт 12 удаа шөвгөрсөн бол Г.Өсөхбаяр аварга нэг удаа тав, гурван удаа долоо, хоёр удаа найм, гурван удаа ес буюу нийт есөн удаа шөвгөрч. Товчхондоо А.Сүхбат Монгол Улсын Дархан аваргын болзлыг 2004 онд биелүүлсэн бол Г.Өсөхбаяр 2009 оны Дархан аварга. Тиймээс түрүүчийн аваргууд ирээгүй тохиолдолд А.Сүхбат зүүний манлайд гарах ёстой нь батлагдаж байгаа юм. Тэгээд ч 2014 оны долоодугаар сарын 07-нд А.Сүхбат 08 тооттой Дархан аваргын үнэмлэх гардаж авсан байдаг.

Түүнчлэн цолоо авч чадалгүй хэлмэгдсэн бөхчүүд олон байдаг. Тухайлбал 1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойн их баяр наадамд түрүүлсэн О.Балжинням шууд аварга болсон бол үзүүрлэсэн П.Сүхбат арслан цолоо авч чадалгүй, мөрөөдлийнхөө цолыг цээжин дээрээ шивүүлэн гунигтайхан явсаар хорвоогоос буцсан түүх бий. Тэгвэл 2006 оны Ардын хувьсгалын 85 жилийн ойн их баяр наадамд Д.Сумьяабазар 10 даван түрүүлж улсын аварга болсон бол Булган аймгийн Сайхан сумын уугуул Д.Азжаргал 9 даван үзүүрлэж П.Сүхбаттай яг ижил амжилт гаргасан ч арслан цолонд хүрсэн түүхтэй. Мөн Б.Гантогтох, Ц.Цэрэнпунцаг нар ч арслан цолоо авч чадаагүй. Тэгвэл тав үзүүрлэсэн Э.Мөнх-Эрдэнэ яагаад арслан болчихсон юм бэ гэж асуух хүн олон байдаг. Энэ мэтчилэн Монголын Үндэсний бөхийн дүрэмд өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй зарим нэг асуудал асуултын тэмдэг болсоор, зарим нэгнийг баярлуулж, заримыг нь голд нь оруултал гомдоосоор хорвоогоос буцааж байгаа эмгэнэлт үнэн бий.  Эх сурвалж: Өглөөний сонин

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[91.34.151.98]

2017-08-08 14:57:22

Энэ талаар маш маргаан гарсан үнэндээ бид маш их эмзэглэж хүлээж авч байлаа. Зүүний магнайд Сүхбатыг гаргахгүй байгаад олон хүн бухимдаж байсан. Энэ бол эрт эдүгээ хүртэл аваргууд зөрчөөгүй тийм том манж улсаас нууж байсан эрхэм хүндэтгэл эвдэгдсэн том асуудал Өсөхбаяр аварга гаргаж ирсэн. Тухайн үед бүүр бослого гарах гэж байсан боловч Баянмөнх аварга бидний ажил юмаа та бүхэн битгий бухимдаа угаасаа насаараа л бид энэ асуудлыг ярьж ирсэн бол ажил гээд ард түмний сэтгэлийг их намжаасан. Одоо Сүхбат аварга гарч барилдах ямарч шаардлагагүй болсон. Тэгээд дээрээс нь 3-ийн даваанд Өсөхбаярыг амалсан түүх гэрчлэх баримттай болсон учраас цаг үе нь ирээд цаад ухааныг нь ухамсарлан ойлгох үед асуудалгүй Дархан аваргыг эрэмбэлэхгүй монгол ёсны дагуу настай ахмад түрүүлж амжилтандаа хүрсэн Дархан аваргыгаа хүндэтгэн үзэж эртний сайхан ёсоо сэргээчихнэ дээ. Гэхдээ энэ ёсыг уландаа гишгэсэн Дархан Аварга цолыг эзэмшиж Өсөхбаяр залуу хүний жаахан алдаа гаргасан гэж ард түмэн бодоод орхиж байгаа юм. Цаашид Ахмад түрүүлж Дархан аварга болж дархлагдан манлайлагдсан Бөхөө хүндэтгэж явахаа хэн хэнгүй мэднэ бизээ... Гэхдээ Залуу хүний алдаа мөн тэмцэж хоорондоо өрсөлдөж хэзээ ч бууж өгөхгүй гэсэн бодол Өсөхбаяр аваргад байгаа нь бас аргагүй Сүхбат Өсөхбаяр хоёр хэзээ ч худал хуурмаг барилдаж байгаагүй гэрчилж байгаа тул ард түмэн ойлгож байнаа... Хэн байх нь хамаагүй гол нь бөхийн сайхан уламжлалаа хадгалж үзэхийг хүсэгч өргөн олондоо аз жаргал эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе!!!!!!!!!!Монгол бөхийн босоо цагаан хийморь бяр хүч уран хурц барилдаан арга мэх биднийг үргэлж ивээх болтугай... Өөдлөх заяаг тань өндөр төр нь ивээж Өргөн түмэн та биднийг түшиж явах болтугай...

ТАРХИА УГААЛГАГЧ

[202.21.100.210]

2017-08-08 14:03:05

БАТ-ЭРДЭНЭ АВАРГААС ХОЙШХИ АВАРГУУД БҮГДЭЭРЭЭ Л ЖАЛГА ДОВНЫ АВАРГУУД БАЙХ ШИВ ДЭЭ. ЯМАРЧ ЗАНГАРАГГҮЙ ОВИЛОГОГҮЙ БӨХИЙН ХӨГЖЛИЙН ТАЛААР БҮР ТҮЙ Ч ОЙЛГОЛТГҮЙ ЦОЛ ГУНШИНГ ЭРХЭМЛЭСЭН ДҮРЭМТЭЙ АВИЛАГЧ ДАРАМТЛАГЧДЫН ГАР ХӨЛ БОЛСОН МАНГАРУУДЫН НЭГДЭЛ Л БАЙХ ШИВ ДЭЭ

Зочин

[49.0.213.109]

2017-08-08 12:52:17

Ер нь бол хүнд дархан аварга цол олгох гэж хууль баталдаг бол буруу л даа. Өсөхбаяр, Сүхбат хоёрын тухайд Элбэгдорж үнэмлэхийг буруу дугаарласан. Учир нь даян аваргуудыг амжилтаар нь эрэмбэлдэг, тэр ч утгаараа Өсөхбаяр нь түрүүлж ам авдаг эрэмбэтэй. Тэгвэл яг энэ байран дээр нь хуулиар дархан аварга цол олгосон учраас Өсөхбаяр нь түрүүлж ам авах учиртай. Учир юу гэвэл хууль бол одоо болон ирээдүйд л үйлчилдэг.

Зочин

[27.123.212.134]

2017-08-08 12:16:02

Darhan avarguudiig erembeldeggui u hraas ehlej bolzol hangasan ni turuulj am avna herev erembeldeg bsan bol Usuhuu avarga turuulj am avna iim l uchir jantsantai ed shu de

Зочин

[122.201.31.217]

2017-08-08 11:51:27

Бөхийн цол ч 00-н цаас шиг л боллоо доо. Нэг хүүхэлдэй байдаг санаж байна уу? Мадагаскар билүү. Тэрэн дээр Жустиниан хаан байхаа нэг хөөрүү самж гардаг. Тэр аливаа том үйл явдлыг тохиолдуулан ёс юм шиг цолоо шинэчилдэг. Өөртөө шинэ цол бодож олдог гэсэн үг. Тэр дариуд түүнд нь тохирсон титэм өмсгөл бэлэн болно. Харин мань хүн хуучныгаа үйл явдлын баатар гол хүнд шагнал болгон өгч орхидог. Хүүхэлдэй ч гэсэн цаанаа айхтар хоржоонтой санаа яваад байгаа юм шүү дээ. Бэлгэдлийн талаасаа тэр самж бол Иди Амин, Бокасо нар даруй мөн. Гол нь энд шагналын үнэ цэнийг харуулаад байгаа юм. Шинийг бодож оллоо. Хуучин нь жагсаалаас гарлаа. Тэр хуучныг өөрөө л биш бол хэн ч авсан ялагаагүй. Гэтэл тэр хуучин нь хэн нэгэнд үлэмж ач холбогдолтой эд байх ёстой гэж мань самж үзээд байгаа хэрэг. Манай бөхийн цол дээр ч гэсэн иймэрхүү онигоо хэрэгжиж байна. Тухайлбал Өсөхөө, Сүхбат нар бол тэр самжийн шууд дүр мөн.

Зочин

[43.228.130.158]

2017-08-08 11:16:17

Нямдорж Батэрдэнэ нар олон жил бөх д ноёхрлоо тогтоож их л дампуу бизнэс болголоодоо Нямдорж хүүгээрээ Батэрдэнэ шавиараа мөнгө хийдэг болждээ гэж ярилцах боллоо

зочин

[119.40.98.162]

2017-08-08 11:11:11

ӨСӨХБАЯР, СҮХБАТ 2-ЫГ ДАРХАН АВАРГА ГЭХЭД ХЭЦҮҮ ДЭЭ. УЧИР НЬ БАРИЛДАЖ АВААГҮЙ, ХОШНОГОДОРЖТОЙ ХУЙВАЛДАЖ АВСАН